Back to Browse

The Reason - Lucas

2.4K views
May 6, 2026
2:56

Зиа ёстой энэ дууг оруулах гэж зөндөө удаж догдолж хүлээлээ. Эзэн үнэхээр энэ дуугаар алдарших болтугай🌿 “Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун! ЭЗЭНд баяртайгаар үйлчил! Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн! ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. ЭЗЭН сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмж нь үеийн үед билээ.” ‭‭Дуулал‬ ‭100‬:‭1‬-‭5‬ АБ2013‬ Lyrics edit хийж өгсөн Гарьд найз даа баярлалаа. ✨ Lyrics Айдас цөхрөл намайг хүлж чадахгүй Таны амар тайван надад бий Түүнийг магтах шалтгаан дуусашгүй Түүнгүй амьдрал ямарч утгагүй Энэ замын адаг сүүлд нь хүртэл Унасан ч буцаад босоод би гүйнээ Учир нь надад мөнх амын найдвар бий Түүнтэй зэрэгцэх нь гэж үгүй Тэнгэрт Таниас өөр хэн байгаа вэ Газар дээр Таниас өөр юу ч хүсэхгүй Хэн нэгэний бодол санаа хүсэлд та оршдоггүй Гэрэл харанхуйтай хамт зогсдоггүй ээ Юутай сайхан хайрыг та өгөө вэ Танй амлалт хэзээ ч зөрөөгүй Үхэл ч таныг зогсоож дийлсэнгүй ээ Өө өө ө Миний дуулах дууны минь учир шалтгаан Таны нөхцөлгүй хайраас Таны урган гардаг Ариун ариун ариун Эзэн Таниас өөр би юу ч хүсэхгүй ээ ✨English Translation Despair cannot bind me Your peace belongs to me The reasons to praise Him are endless Life without Him has no meaning All the way to the end of this road Even if I fall, I rise and run again Because I have the hope of eternal life There is none who can compare to Him Who else is there in heaven but You On earth, I desire nothing but You You do not dwell in anyone’s mere thoughts or wishes Light does not stand alongside darkness What a wonderful love You have given Your promises have never failed Even death could not stop You Oh oh oh The reason and purpose of the song I sing Springs forth from Your unconditional love Holy, holy, holy Lord I desire nothing but You #cover #songcover #worship #jesus

Download

0 formats

No download links available.

The Reason - Lucas | NatokHD